Tuesday, November 15, 2011

MINECRAFT!!!

Сайн байцгаана уу? Энэ мэдээ бол миний блогтоо хийсэн анхны мэдээ.Энэ блогийг iOpxoo бид хоёр ажиллуулнаа. Тэгээд энэхүү тоглоомийг би анх ахаасаа сурсийн, анх тоглоо л бараг суудлаасаа босмооргүй санагдсан шүү.За ингээд тоглоомийг дэлгэрэнгүй хүргье даа. :)

 Гайхамшигт видео тоглоомын түүх 8bit-ийн 2 хэмжээст ертөнцөөс эхлэсэн юм.Энэхүү Minecraft тоглоом нь та бүхнийг 8bit-ийн ертөнцийг жинхэнэ 3D хэмжээсээр мэдрүүлэх болно. Хэдий жижигхэн боловч, анх үзэхэд зураглал дүрслэл нь гологдохоор мэт санагдах авч энэхүү тоглоомын цар хүрээ үзэл санааг та төсөөлж ч чадахгүй байх.

Бүтээгч:
Тун саяхан буюу 2009 онд юм гэнээ. C++ болоод Жава хэлний программист залуу Markus Alexej Persson нь "Mojang Specifications" студийг байгуулсан юм. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд тоглоомны програмчлалыг ихээхэн сонирхох болсон Швед гаралтай мань эр олон олон гайхалтай тоглоомуудыг бүтээсэн ч гэлээ энэхүү MINECRAFT нь түүний бүтээлүүдийн дотроос сор нь болон гялалзаж, тоглоомын ертөнцийг доргиосон юм. Тархины идэвхжил нь зүүнээсээ баруунруу шилжиж, жирийн уйтгартай програмчны амьдралаас салж харин видео тоглоомын ертөнцийг цогцлоох болсон тэрбээр MINECRAFT тоглоомоо ийм алдартай болно гэж зүүдлээ ч үгүй байх.
Тоглогчид:
2010 оны 11 сарын 17-ний байдлаар гэхэд л уг тоглоом 600000 хувь борлогдсон бөгөөд 2000000 гаруй бүртгэгдсэн гишүүдтэй болсон байна. Харин яг өнөөдрийн байдлаар буюу хэдхэн хоногийн дотор уг тоо гайхамшигтайгаар нэмэгдэж нийт 1014 сервер, 2289182 гишүүд, 708899 хүн тоглоомыг худалдаж авснаас харахад уг тоглоом нь улам илүү алдартай болж, олон олон хүнийг хамарч байгаа нь харагдаж байгаа биз.Та minecraft.com сайтаар орж хэдэн хүн бүртгүүлж тоголж байгааг харж болох юм.

Ямар учиртай тоглоом юм бол?
Энэ тоглоомыг алдартай болоход хүргэж буй хамгийн том шалтгаан нь гэвэл яах аргагүй Multiplayer тоглолт юмаа. Тэгэлгүй яахав бас Singleplayer горим ч байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс gamer-үүд хоорондоо холбогдож, танилцаж нөхөрлөнө гэдэг гайхамшигтай хэрэг биш гэж үү. Тиймээ энэ тоглоом нь жинхэнэ Пикселийн Урлаг юм. Ингээд олон үг нуршилгүй тоглоомын доторх ертөнцийн тухайд та бүхэнд танилцуулъя
MineCraft
Тоглогч та зах хязгаар нь хаа хүрэх нь үл мэдэгдэх асар уудам 8bit-ийн 3D ертөнцөд мэндлэх ажээ. Хязгааргүй уудам тэнгис далайд орших олон олон арал эх газруудыг дамжин явахдаа та өөрийн гэр болсон онцгой нэгэн газрыг сонгох хэрэгтэй агаад удалгүй шөнө дөл болж хөндий  дов толгод тэр чигтээ аймшигт араатнуудаар дүүрэхээс урьтаж аюулгүй сууцыг барьж бэлтгэх хэрэгтэй болно. Ор хоосон эхлэсэн та газар хөрсийг малтаж, харин түүгээрээ хана босгож, хөвчит ой модруу орж мод түүж, тэрхүү модоо зорж бэлтгэн хаалга хана туурга босгож, улам бүр жижиглэн хэрчиж бяцхан саваа мод болгоод, харин түүгээр модон сүх бэлтгэнэ. Бэлтгэсэн модон сүхээрээ газрын хөрсийг малтаж удалгүй гарч ирэх чулуун давхаргаас чулуу олборлож, олборлосон чулуугаараа шат хийж, түрүүний шороон ханаа бат бөх гэгч нь чулуун ханаар солих болно. Удалгүй өнөөх зорж бэлтгэсэн бяцхан саваагаа чулуутай нийлүүлж чулуун сүх хийсэн та энэ удаад нүүрс  олборлох боломжтой бөгөөд олборлосон нүүрсээрээ түүдэг асааж, чулуугаар хийсэн зуухандаа гал түлэх боломжтой болно. Газрын гүнрүү малтах тусам төмөр, алт, мөнгө гээд л төрөл бүрийн металиуд болоод янз бүрийн ашигт малтмалууд гарч ирэх агаад тэдгээрээр юу хийх нь таны дур. Далайн эргээс элс цуглуулж, түүнээ зууханд хийж олборлосон нүүрсээрээ галдаж шил гаргаж авна. Энд тэндгүй бэлчих хониноос ноос, үхэрнээс арьс шир, тахиа шувуунаас өндөг авч харин гахайнаас махыг нь авах болно.Мөн түүгээр өөртөө хувцас хийж болно .
Тоглолтын хувьд нэгдүгээр биеэс удирдах бөгөөд хэрвээ хүсвэл 2-р биеэс ч харах боломжтой юм. Янз бүрийн эд зүйлс цуглуулж өөртөө хадгалдаг тул RPG хэмээн хэлж бас болох юм шүү. Мөн хязгааргүй ертөнцийн хаашаа нь ч хамаагүй явж хүссэн зүйлээ хийж болох тул гарцаагүй энэ тоглоом нь sandbox болж байна.
болж байна.
Тэгэлгүй яахав мэдээжийн хэрэг нум сум, илд тэргүүтэй төрөл бүрийн зэр зэвсэг хийхээс гадна олборлосон ашигт малтмалууд болоод бусад байгалийн баялагуудаа ашиглаад хүрз, алх, сүх, анжис, хашаа, гэрэл лаа, тоосго, цемент гарган авах бөгөөд тэр бүхнээс ашиглаад жирийн нэг байшин сууцаас эхлээд ордон шилтгээн, тосгод суурин, хөшөө дурсгал, бүр хот улс тэр байтугай ертөнц дэлхийг ч бүтээж болно. Байгуулсан тосгондоо тариан талбай байгуулж, буудай, хулс, мод тарих боломжтой бөгөөд хот хооронд төмөр зам татаж, харин дээгүүр нь гүүр барьсан ч болно. Тэсрэх бөмбөг бүтээж түүгээрээ газар хөрсийг нүхлэн тэсэлж уурхай барих боломжтой. Мөн тэнгэрт тулсан өндөр өндөр байшин барилгуудыг барьж, харин газар доош асар гүнд уурхай суваг хонгилуудыг барих боломжтой. Хэрвээ хэтэрхий шуналдаа автаж, хэтэрхий гүнд ухвал өөдөөс тань халуун лав гарч ирэх болно. Хаана байгаагаа тооцололгүй уурхайн гүнээс дээш ухвал далайн ёроолоос гарч ирж харин дээрээс тань тэнгисийн их усан орж ирж таныг ухсан хонгилтой чинь живүүлэх вий.
 10








a








 
 b








c









d








  мөн бусад олон олон гайхалтай зүйлсийг хийх боломжтой...

PS: 2009 онд гарсан цагаасаа эхлээд л уг тоглоом нь тасралтгүй update хийгдэж, улам бүр төгс төгөлдөр болсоор байгаа билээ. Шинэ шинэ ертөнцийг байгуулж, олон олон багаж хэрэгсэл болоод бусад сонирхолтой хэрэгслүүдийг хөгжүүлэгчийн зүгээс хийсээр байгаа гэдгийг хэлэх байна.
PS: За тэгээд бүгдээрээ энэ ертөнцөд хамтдаа хөгжих нь байнашдэ хэхэ. Муухай хорлон зан гаргаж бусдынхаа хийсэн бүтээлүүдийг сүйтгэвээ. Болохгүй бол бүр алс тийш хэний ч олохгүй газарруу явж тэндээ соёл иргэншлийг цогцлоож болношүүдээ, учир нь MineCraft-ийн ертөнц үнэхээээр уудам юм шүү. Аан тийм Creeper-үүдээс хол яваарай.
За ингээд яагаад бүгдээрээ "Old School Gamer" болж болохгүй гэж...Аливээ gamer-үүдээ ороод ир....

ТАТАХ
File.mn
http://www.file.mn/share.php?code=1012073532
Дууги
http://share.duugi.com/n0qxpavu5aqz
Gogo
Суулгах Заавар
1. Start+R товчийг дараад гарч ирэх цонхонд %appdata% гэж бичээрэй
2. Тэгээд энэ дотроо задалсан тоглоомоо хуулаарай (гаднах .minecraft фолдертой нь хамт хуулна шүү, доторхыг нь биш)
3. тэгээд саяхан хуулсан фолдер дотроос minecraft_name гэсэн файлыг ажиллуулаад тоглоорой.
4. Хамгийн түрүүнд гарч ирэх цонхонд өөрийн нэрээ бичээрэй
5. Орсон хойноо ямар ч хамаагүй нууц үг пассворд оруулаад Play Offline-г сонгоно
6. Multiplayer-рүү ороод тоглож болно
PS: хэрвээ ямар нэгэн зүйл болохгүй байвал гарцаагүй таны гомбүүдэр дээр жава програм байхгүй байгаагийн шинж бөлгөө. Тиймээс www.java.com сайтаас татаад аваарай. Үнэгүй бас шууд татагдана.

Хамгийн эцэст нь дахин сануулъя...
Хэдий жижигхэн боловч, анх үзэхэд зураглал дүрслэл нь гологдохоор мэт санагдах авч энэхүү тоглоомын цар хүрээ болоод үзэл санаа нь намайг өөрийн эрхгүй дуу алдуулж, өмнөө сөхрүүлэхэд хүргэснийг нуух юун.

Нээрээ тийн T үсгээ дараад яг CS дээрх шиг чатлаарай хэхэ.
Товчнуудын хувьд бол
AWSD
Q-ээр барьж буй зүйлээ хаяна
I-аар өөрийн хэрэгслийн санруу нэвтрэнэ
T-чатлана
Хэрхэн тоглохоо ойлгохгүй байвал дараах зааварчилгаа бүхий MineCraft-ийн wikia site-руу орж сонирхоорой...
http://www.minecraftwiki.net/wiki/Crafting

ЭХ СУРВАЛЖ: Gamez.mn
Баярлалаа

4 comments: