Tuesday, January 24, 2012

Anonymous-г хэн хилэгнүүлэв ?


Anonymous гэх нэгэн хүчирхэг хакерийн бүлгэмийнхан яаж ч мэдэхээр байна.Дэлгэрэнгүйгээс... 

Дэлхийн топ 15-н файл хадгалах буюу бидний мэдэхээр шейр сайтуудын тоонд багтдаг, Megaupload сайт 3 хоногийн өмнө хаагдсныг интернэт хэрэглэгч, ялангуяа элдэв програм хангамж, видео, тоглоом татах дуртай залуус маань мэдсэн байх. Сүүлийн үед яригдаад байгаа SOPA/PIPA буюу Stop Online Piracy Act/Protect IP Act гэх сүрхий урт нэртэй хуулийг АНУ-н конгресст хуралдаж, хэсэгтээ л интернэт хэрэглэгчдийг сандаргаж орхисон. Уг хуулийн ерөнхий агуулга нь интернэт дэх хууль бус, оюуны өмчийн зөвшөөрөлгүй бусдын бүтээлийг үнэгүй байрлуулдаг явдлыг таслан зогсоох бөгөөд хэрвээ энэхүү хууль батлагдсан бол магадгүй бидний хэрэглэж буй өнөөгийн интернэт тэс өөр болох байсан биз. Интернэтэд үнэгүй зүйл гэсэн ойлголт үгүй болж, бүхнийг зөвшөөрлийн дагуу худалддаг болох байсан. Энэ нь манайх шиг хөгжил буурай орны хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс тасрах нэг хүчин зүйл болох ч байсан биз. Бидний хувьд бусдын бүтээлийг үнэгүйгээр татаж авч, үнэгүй үзэж, үнэгүй сонсож, үнэгүй хэрэглэдэг, ямар ч төлбөр төлөх ойлголтгүй улс шүү дээ.

Харин бидний азаар ч юм уу, тэрхүү хууль хараахан батлагдаж чадсангүй. Гэхдээ батлагдсангүй гээд цаашдаа ч батлагдахгүй гэсэн үг биш бөгөөд үүнийг санаачлагч Lamar Smith гэх АНУ-н Конгресс буюу манайхаар их хурлын гишүүн энэхүү хуулийг анх санаачилсан юм. Харин одоо бол түүнийг интернэт хэрэглэгч дийлэнх хүмүүс мэддэг болсон. Гэхдээ бүгд түүнийг харааж, зүхэж байгаа бөгөөд дэлхий нийтийн хэл амны бай, Twilight киноний дүрүүд болон дуучин Justin Bieber-с ч илүү ад үзэгдэж байгаа шүү /хэхэ/.

Тэрхүү хуулийг хэлэлцэж байх хугацаанд интернэтийн хамгийн том, үнэгүй, чөлөөт нэвтэрхий толь Wikipedia, Google болон хэд хэдэн нэр бүхий сайтууд уг хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байсан юм.


Хууль батлагдаж чадаагүй ч, 20-ны өдөр /манай цагаар/ Шинэ Зеландад гэр нь байрлах Megaupload болон Mega гэх тодотголтой хэд хэдэн томоохон вебсайтуудыг үндэслэгчдийг АНУ-н засгийн газар, Холбооны Мөрдөх Товчооныхон баривчилж, Mega нэртэй тэдний бүх сайтуудыг хаасан байна. Үүнд файл хадгалах Megaupload.com, видео үзэх Megavideo.com, Megapix.com, Megalive.com, Megabox.com гэх сайтууд багтаж байгаа юм.

Энэхүү үйлдэл буюу Megaupload сайтыг хаасны улмаас дэлхийн хамгийн том, үл мэдэгдэх мөн хамгийн хүчирхэг гэгддэг Anonymous хакер бүлгийнхэн удахгүй интернэтийн түүхэнд хамгийн том “хакердалт”-ийг хийнэ хэмээн мэдэгдсэн байна. Тэнд дурьдахдаа “Бид энэ удаад Megaupload сайтыг хаахад гол нөлөө үзүүлсэн Universal Music, RIAA , MPAA , болон АНУ-н шүүх” зэрэг засгийн газрын нөлөө бүхий сайтууд руу довтлоно гэж мэдэгдсэн байна. Мөн төгсгөлд нь Холбооны Мөрдөх товчоог ч ‘онилсноо’ бичсэн бөгөөд халдлагууд нь аль хэдийнэ эхэлсэн талаар интернэтээр цацагдаж байна.
  
Сурвалж: www.setge.mn


No comments:

Post a Comment