Saturday, January 7, 2012

Цэцэ - Миний Улаанбаатар [Шинэ клип]

 
Дуучин Цэцэ-гийн Миний Улаанбаатар цомогт багтсан Миний улаанбаатар дууны клип нь гарчээ.клип нь ч дуу нь ч дажгүй эд байна.Харин клидийг манай TJ энтэртайнмент хйиж гүйцэтгэжээ.За инээд дууны үг клип оруулаа.GOODLUCK


Дууны үг

 хурдан машин хөөрхөн охид Улаанбаатар тавтай морил
хөгжлийн төлөө урагшаа хөгшөөн биднийг дагаад орил
шил толь болсон барилганууд сүхбаатрын талбай
Чингисийн хөшөө саарал ордон дээр нь төрийн минь далбай
энэ л хотод төрсөн би эндээ л би нас барна
энхтайвны гүүр даваад зайсан толгойруугаа гарна
зайсан толгой дээрээс хот минь үнэхээр сайхан харагдана
чамайг би ширтэн зогсход гүн бодолд дарагдана
хүн болгон гар утастай нэг нэгэнлүүгээ залгадаг
хүмүүс зодоон хийвэл цагдаа дор нь ирээд салгадаг
гараа өргөнгуут такси давхиад очно чам дээр
ганган машин ганган хүүхэн хотын төв зам дээр
залуучууд нь марайлаг хүүхнүүд нь царайлаг
за тэгхээр төрлөх хотоо цэвэрхэн байлга
нэг нь нийтийн төлөө нийтээрээ хотыхоо төлөө
азийн цагаан дагина улаанбаатрын минь өргөн чөлөө

ухаан орсон цагаасаа би утаагаар нь амьсгалсын
удаан ч гэсэн улаанбаатар хот минь өдрөөс өдөрт хөгжинө
дэвшинэ өндөр байшин өргөн гудамж хотод минь байхгүй
өсөж төрсөн газраа өшөө доош нь чихэж болохгүй х2

түргэн тусламжын тэрэгтэй таминээ битгий уралдаач
түүн дотор байгаа хшний аминд та бүү халдаач
давуулахгүй гэж барьсан хашааг битгий хөгшөөн чи битгий даваач
тав алхаад л тойрно шүүдээ зүлгэн дээгүүр бүү яваач
том биетэй залуу минь аан гээд уун гэжий
түүний хөл дээр гишгэсэн бол гараа түүнрүү суунгажы
нэг нь хогийг нь хаяж л байдаг нөгөө нь дутуу шүүрддэг
ийм л иргэдээс улаанбаатар хот минь бүрддэг
улаанбаатрын хүн ам нь хол давсан нэг сая
ухамсартай иргэн та хогоо газар бүү хая
төсөөлдөө хотын хаанаас ч чи хог олохгүй
тэгвэл ядаж чиний хувцас шороо тоос болохгүй
азийн цээжинд орших азийн цагаан дагина байсан чинь
одоо сүйрүүлж дуусаад байгаа нөгөө айхтар дайсан чинь
улаанбаатрын уугуул иргэд чи болон бид нар
үндсийг нь доройтуулж байгааг чи нэг анзаар

ухаан орсон цагаасаа би утаагаар нь амьсгалсын
удаан ч гэсэн улаанбаатар хот минь өдрөөс өдөрт хөгжинө
дэвшинэ өндөр байшин өргөн гудамж хотод минь байхгүй
өсөж төрсөн газраа өшөө доош нь чихэж болохгүй х2

хэний хэн бэ гэхээс илүү хаанахын хэн бэ гэдэг биш үү
миний муу хотын гудманд хүмүүс ийш тийш холхино аль нэг зүглүү
энэ хотын дахсанд би гэдэг хүн тодоос тод
энд юү бүтээж хийвээ гэдгээ алив бүх хүн одоо бод
энэ миний хот энэ миний улс
энд бас бичил миний хаяг
энэхүү дууг би шинэ бас хуучин хотод хэмээн сая яг дуулна заа
аав ээж минь энд мэндэлж хүн болсоон
аль алив энэ гудманд би ч бас өссөн өндийж боссон
амжилт алдсан алдаа бүгдийн цаана UB хотод хэмээн түүхэнд бичигдэнэ
энэ бүх зүйл өв тэгш сайхан бишээ гудманд хүмүүс хольхино зайгүй
хаа сайгүй замын түгжээ энэ хотоос өөр хаана ч байхгүй
олон зүйл байж байна энчээ

ухаан орсон цагаасаа би утаагаар нь амьсгалсын
удаан ч гэсэн улаанбаатар хот минь өдрөөс өдөрт хөгжинө
дэвшинэ өндөр байшин өргөн гудамж хотод минь байхгүй
өсөж төрсөн газраа өшөө доош нь чихэж болохгүй х2


iGamer-s Блог үргэлж тантай хамт

No comments:

Post a Comment