Wednesday, January 25, 2012

Legue Of Legends

Та магадгүй Warcraft тэр дундаа Dota-г тоглодог л биз дээ. Тэгвэл наашаа суу. Энэ бол Legue of Legends тиймдээ угаасаа би тоглодоггүй байхад манай найз чи энийг тоглоод үз гэж санал болгодог л байсан. Би тэр үед дота гэх тоглоомонд ихээхэн донтож байсан болхоор Чи наад зураглал муутай Legue of legends тэйгээ хол яваа гэх зэргээр муу найзыгаа их хийдэг байж билээ..Одоо бол миний компъютер дээр warcraft ч байхгүй.



Энэ бол албан ёсны Trailer нь бөгөөд Riot гэх компани 2009 оноос эхлэн гаргаж байгаа.
Уг тоглоом маань дотатай яг адилхан бөгөөд 3 замтай. Mid bot top гэж. Гол дээр доор гэсэн.
Screenshot-г хараад зураглал ямар байна өөрийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз.





Энэ screenshot дээр жоохон муухай гарчихсан байна. Би энэ тоглоомыг www.setge.mn дээр байхыг олж харсан юм байна. Гэвч хүмүүс энэ балай тоглоомоор юу хийдэг юм дотагийн хуулбар гэсэн сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан юм. Тэгээд бас тоглоом нэг оноо гэхүүдээ авна. Тэр оноогоороо баатар худалдаж авч болно 450-6300 хүртэл онооны баатарнуудтай. Янз янзын баатар байгаа даа. Бас нэмэлт хүчтэй цусаа нөхөх дайсанаа удаашруулах ийш тийшээ телепортдож зөөх гэх зэрэг.
Баатруудын үндсэн 4 шидээс гадна тоглолт эхлэхээс өмнө доорх шидүүдээс 2-г сонгох боломжтой. Дараах шидүүд жирийн шидүүдийг бодвол маш удаан уншдаг ба мана хэрэглэхгүй. Бүх шидүүдийг нээхийн тулд та 13 EXP level-тэй байх шаардлагатай.
Exhaust (Удаашруулна)
Ghost (Гүйлтийн хурдыг нэмнэ)
Heal (Амь нөхнө)
Revive (Дахин төрөх)
Smite (Цэрэгт хохирол учруулна)
Teleport (Өөрийн талын хүссэн зүйлрүүгээ очно)
Cleanse (Тань дээр хэрэглэсэн Stun, Skill зэрэгүүдийг шууд арилгана)
Fortify (Өөрийхөө хамгаалтын цамхагуудыг хэсэг хугацаанд хохирол авахгүй болгоно)
Clarity (Мана нөхнө)
Ignite (Айлын баатарт хэсэг хугацааны туршид хохирол учируулна)
Rally (Өөрсдийн талыхны цусыг нөхөх Ward босгоно)
Clairvoyance (Газрын зургыг 6 секундийн турш бүрэн харна)
Flash (Богино хэмжээний газар шилжинэ Дота-н Dagger-тай адил)

Энд дарж бүртгүүлээд тат

3 comments: