Friday, February 10, 2012

Хүн төрөлхтөн 300 жилийн дараа мөхнө

 
Хүн төрөлхтөн бид 300хан жилийн настай болжээ.Эрдэмтдийн дэвшүүлсэн санааг дэлгэрэнгүй орж сонирхоно уу :)

Эрдэмтдийн тооцоолсноор 2300 он гэхэд манай гарагийг бүхэлд нь хамарсан дулаарлын уршгаар дэлхий дээр амьдрахад тун тохиромж муутай болно. Хэрэв энэ тооцоо үнэн бол 2300 он гэхэд хуурай газрын гуравны нэг нь усанд автах ажээ. Ингэхдээ дэлхийн үлдсэн хэсэг нөөцөө түргэн барж, улмаар амьдрахад бэрх болно.

Австралийн эрдэмтдийн үзэж байгаагаар, агаарын дундаж хэм энэ хэвээр өссөөр байвал ердөө 300 жилийн дараа температур 12 хэмээр дээшилж, хүн төрөлхтөнд төдийгүй амьд организмд хөнөөл учруулах ажээ. Ийм нөхцөлд хүн төрөлхтөн амьдрах чадваргүй болно.

Гэвч зарим эрдэмтэд арай өөдрөг үзэлтэй байна. Манай гараг оршин тогтнож ирснээс хойш дэлхийг хамарсан цаг уурын өөрчлөлт хэдэн зуун удаа болсон ч амьд организм тухай бүр шинэ нөхцөлд амжилттай дасан зохицож ирсэн юм. Одоогийн ээлжит дулаарлыг ч ялгаагүй, бусад хэдэн зуун удаагийн байгалийн үзэгдлийн нэгэн адил туулаад гарах болно гэж тэд хэлж байна.


LIKE Company ~~~~

 

1 comment: